Мөнх үгийн ойлголт

Итгэгч хүн?


Итгэгч хүн?

Хэмжээлшгүй их хайр ивээл Оршил Өмнөх нийтлэлдээ хоёр чухал асуултыг тавьсан:

Ертөнцийн Эзэний Мосед өгсөн Хуулийг итгэгч бид өнөөдөр мөрдөх ёстой юу? Итгэгч хүн авралаа алдаж болох уу? Есүс эхний асуултад “тийм” гэж хариулсан. Паул бол “үгүй” гэж хариулсан. Яагаад тэд ялгаатай хариулт өгсөн бэ? Есүс Хуулийг анх хүлээж авсан еврей ард түмэнд заасан учраас Тэр Хуулийг дагахыг шаардсан. Паул бол Хууль авч байгаагүй үндэстнүүдэд (еврей бус) зарлагдах "онцгой сайн мэдээ"-г илгээгдсэн. Библийг бүхлээр нь судлах чухал, гэхдээ Их Эзэн яг бидэнд хандаж буй үгийг л бид хувийнх болгох ёстой.

Энэ нь еврей бус үндэстнүүдэд зориулсан онцгой сайн мэдээ юм. Энэ нийтлэлд Паулын зарласан мэдээ нь еврейчүүдэд зориулсан мэдээнээс ямар ялгаатайг авч үзэх болно. Мөн дээрх хоёр дахь асуултанд ч хариулна.